Манай улсад 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар гадаадын 89 улсын 4.0 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад дээрх үзүүлэлт зургаан орноор, ажиллагчдын тоо 562 (12.2%) хүнээр тус тус буурсан байна.
Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 3.5 мянга нь эрэгтэй, 0.5 мянга нь эмэгтэй байгаа аж. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 51.2 хувь нь БНХАУ-ын, 6.4 хувь нь ОХУ-ын, 5.3 хувь нь БНСУ-ын, 5.0 хувь нь Австрали Улсын, 3.7 хувь нь АНУ-ын, 3.3 хувь нь Өмнөд Африк Улсын, 2.9 хувь нь Филиппин Улсын, 2.6 хувь нь Вьетнам Улсын, 2.5 хувь нь Их британи Улсын, 2.0 хувь нь Канад Улсын, 2.0 хувь нь БНЭУ-ын, 1.2 хувь нь Япон Улсын, 11.9 хувь нь бусад улсын харьяат юм байна.
Ажил эрхэлж байгаа гадаадын иргэд, насны бүлэг, хүйс, дүнд эзлэх хувиар, 2020 оны эцэст
Ажил эрхэлж буй гадаадын иргэдийг насны бүлгээр авч үзвэл хамгийн их буюу 18.7 хувь нь 45-49 насныхан, 15.7 хувь нь 50-54 насныхан, 14.6 хувь нь 35-39 насныхан байгаа бол хамгийн бага буюу 1.9 хувь нь 24 хүртэлх насныхан байна.
Мөн тэдний 1.7 (41.2%) мянга нь Улаанбаатарт, 1.2 (29.0%) мянга нь Төвийн бүсэд, 0.8 (18.9%) мянга нь Зүүн бүсэд, 0.3 (8.8%) мянга нь Хангайн бүсэд, 0.08 (2.1%) мянга нь Баруун бүсэд ажиллаж байгаа аж.
Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 2.1 мянга нь дипломын болон бакалаврын дээд, 1.2 мянга нь техникийн болон мэргэжлийн, 0.4 мянга нь бүрэн дунд, 0.2 мянга нь тусгай мэргэжлийн дунд, 0.1 (2.9%) мянга нь суурь боловсролтой байна.
Манай улсад 2020 оны арванхоёрдугаар сарын эцэст ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 1.5 (36.7%) мянга нь уул уурхай, олборлолтын, 688 (17.0%) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 610 (15.1%) нь боловсролын, 483 (12.0%) нь барилгын, 322 (8.0%) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 166 (4.1%) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны, 120 (3.0%) нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны, 0.2 (4.1%) мянга нь бусад салбарт ажиллаж байна.
Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 2.1 (50.9%) мянга нь дипломын болон бакалаврын дээд, 1.2 (30.0%) мянга нь техникийн болон мэргэжлийн, 0.4 (10.1%) мянга нь бүрэн дунд, 0.2 (6.1%) мянга нь тусгай мэргэжлийн дунд, 0.1 (2.9%) мянга нь суурь боловсролтой байна.
Тэдгээр гадаадын иргэдийг эрхэлж буй ажил мэргэжлээр нь авч үзэхэд хамгийн их буюу 1.7 (41.0%) мянга нь мэргэжилтэн, хамгийн бага буюу 2 (0.05%) иргэн хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн мэргэжлээр ажиллаж байна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэд, ажил мэргэжлийн ангилал, дүнд эзлэх хувиар, 2020 оны эцэст зураг
Манай улсад 2020 оны 12 дугаар сарын эцэст ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 1.5 (36.7%) мянга нь уул уурхай, олборлолтын, 688 (17.0%) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 610 (15.1%) нь боловсролын, 483 (12.0%) нь барилгын, 322 (8.0%) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 166 (4.1%) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны, 120 (3.0%) нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны, 0.2 (4.1%) мянга нь бусад салбарт ажиллаж буй юм байна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэд, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, дүнд эзлэх хувиар, улирлаар
Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд 3.0 (74.0%) мянга нь хязгаарлагдмал хариуцлагатай компанид, 0.5 (12.7%) мянга нь төсөвт байгууллагад, 0.1 (2.8%) мянга нь төрийн өмчит аж ахуйн оролцоотой үйлдвэрийн газарт, 98 (2.4%) нь төрийн бус байгууллагад, 0.3 (8.1%) мянга нь бусад байгууллагад ажиллаж байна.
Б.Эрдэнэ