Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Нэгдүгээр сарын 20-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 15,546 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 8 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,592 болсноос дотоодын халдварын тоо 1089 боллоо. Үүнээс 995 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 483 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 7 , хүндэвтэр 55, хөнгөн 462 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 51 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 1097 хүн эдгэрсэн байна.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
–Улаанбаатар 9 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал:
Долоон тохиолдол нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол нэг нь ХӨСҮТ-ийн ажилтан байна.
- Өчигдрийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс Хас банк, Худалдаа хөгжлийн банканд ажилладаг тул тусгаарлах, шинжлэх ажил үргэлжилж байна. Хас банкны 5 хүнийг тусгаарласан. Худалдаа хөгжлийн банкны тандалт судалгаа өнөөдрөөс явагдаж байгаа.
- Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т ойрын хавьтал болсон хүмүүс байгаа учраас тус дүүргийн тамгын газрын ажилтнууд хоёрдогч хавьтлаар бүртгэгдэж, шинжилгээ хяналт тандалтад хамрагдсан.
БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны голомт идэвхтэй үргэлжилж 20 гаруй хүн халдвартай нь батлагдаад байна.
БЗД-ийн ТҮК-ийн голомт бас идэвхтэй байна.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 764 байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 98 боллоо.
- ХӨСҮТ-26
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт-2
- ХСҮТ-5ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
- УНТЭ-1өвчтөнд халдвар илэрсэн.
Дотоодын халдварыг танилцуулбал:
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр