2021-01-22 11:321min00

Хас банкны 5 хүнийг тусгаарлаж, Худалдаа хөгжлийн банкны тандалт судалгаа үргэлжилж байна

e4b540a38084b7e901732468585651df_x3

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 15,546 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 8 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Үүнийг задалбал:
Долоон тохиолдол нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол нэг нь ХӨСҮТ-ийн ажилтан байна.

• Өчигдрийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс Хас банк, Худалдаа хөгжлийн банканд ажилладаг тул тусгаарлах, шинжлэх ажил үргэлжилж байна. Хас банкны 5 хүнийг тусгаарласан. Худалдаа хөгжлийн банкны тандалт судалгаа өнөөдрөөс явагдаж байгаа.

• Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т ойрын хавьтал болсон хүмүүс байгаа учраас тус дүүргийн тамгын газрын ажилтнууд хоёрдогч хавьтлаар бүртгэгдэж, шинжилгээ хяналт тандалтад хамрагдсан.

БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны голомт идэвхтэй үргэлжилж 20 гаруй хүн халдвартай нь батлагдаад байна.

БЗД-ийн ТҮК-ийн голомт бас идэвхтэй байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй