2021-01-21 15:281min00

Улаанбаатарт саатсан Архангай аймгийн иргэдийг нэгдүгээр сарын 25-30-ны хооронд татан авна

arhangai

Архангай аймгийн Онцгой комисс 2021 оны нэгдүгээр сарын 25-30-ны хооронд Улаанбаатарт саатсан иргэдээ татан авахаар болжээ.

Ингэхдээ зөвхөн тус аймгийн оршин суугч иргэдийг бүртгэлийг өнөөдрөөс эхлэн 09:00-22:00 цаг хүртэл 80832772 дугаарын утсаар авч эхэлжээ.

Тус аймгийн иргэд ирэхээсээ өмнө 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай ажээ.

 

Л.Баяр