2021-01-19 17:291min00

ЕБС-ийг гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллүүлэх саналыг хүргүүлжээ

4444444444444

Дунд сургуулийн сурагчдын амралт ирэх хоёрдугаар сарын 1-нд дуусах бөгөөд одоогоор сурагчдыг танхимаар эсвэл цахим буюу телегээр хичээллүүлэх нь тодорхой бус байна.

Иймд БШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулиудыг ирэх гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллүүлэх саналыг Улсын онцгой комисст хүргүүлжээ. Уг саналын эцсийн шийдвэрийг Улсын онцгой комисс, Засгийн газар гаргах юм. Харин УОК саналыг дэмжвэл хоёрдугаар сарын 1-нээс ерөнхий боловсролын сургалтыг теле хэлбэрээр явуулах гэнэ.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй