2021-01-19 18:081min00

Болгарт коронавирусийн эсрэг биеттэй хүүхэд мэндэлжээ

870x489_0x166_detail_crop_20210118232928_7374aa83_e48e5c95c616a5002e850a9730a551a2950fab74e9d428959d33c595ca316e65

Болгарын Пазаржик хотод Ковид-19-ийн эсрэг биеттэй хүүхэд мэндэлсэн тухай Болгарын үндэсний радио мэдээлжээ.

28 настай эмэгтэй төрөхийн өмнөхөн өндөр халуурч, ханиалсан оноштойгоор эмнэлэгт иржээ. Эмэгтэйг эмчилсний дараа эмч нар түүнд кесарев хагалгаа хийхээс өөр аргагүй болсон байна. Учир нь коронавирусээс болоод эхэст нь өөрчлөлт гарч, ургийн өсөлт удааширсан аж.

Ингээд мэс засал ч амжилттай болж, 2,75 кг жинтэй, 46 см өндөр хүүхэд гарчээ. Сүүлд нь хүүхдэд шинжилгээ хийж үзтэл коронавирусний эсрэг биеттэй болох нь тогтоогдсон байна. Одоогоор хүүхдийн биеийн байдал сайн байна. Удалгүй ээжтэйгээ хамт эмнэлгээс гарах юм байна.

Сингапурт ч мөн жирэмсэн байхдаа хөнгөн хэлбэрийн коронавирусний халдвар авсан эмэгтэйгээс эсрэг биеттэй хүүхэд мэндэлсэн тохиолдол гарсан билээ.

Орчуулсан Э.Март : mir24.tv/news

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй