Энэ бол Ванг Фуман хэмээх хятад хүү. Хоёр жилийн өмнө ангийн багшийнх нь авсан зураг интернэтээр тархаж, нийгмийг доргиосон билээ .

Жаал хүү шалгалтаа өгөхийн тулд 9 градусын жаварт зуны хүрэмтэй, малгайгүйгээр 5 км газар алхсан гэдэг. Ингээд хүүгийн үс, хөмсөг цантаж, хацар нь жиндсэндээ час улаан болжээ. Тэднийх гэртээ ч, сургууль дээр нь ч халаалт байхгүй болохоор бүх сурагч хичээл дээрээ гадуур хувцастай суудаг байна. Ванг боловсролтой болохыг маш их хүсдэг. Учир нь энэ бол түүнийг ядуугийн ангалаас гаргах цорын ганц боломж юм.

Сонирхуулахад хүү яарч ирээд өгсөн шалгалтандаа 100 онооноос 99-ийг авчээ.

Багш нь Вангийн зургийг авч интернэтэд цацсанаас хойш сурагч хүүгийн түүх цааш нь сонирхол татам байдлаар үргэлжилж эхэлжээ. Интернэт хэрэглэгчид 3 сая юань буюу 450 000 ам.доллар цуглуулж, энэ мөнгөөрөө Вангийн сургуулийн халаалтыг засаж өгч, халаагуур худалдан авч, Юньнань мужийн ядуу гэр бүлийн хүүхдүүдэд хувцас авч тараажээ.

Тэр ч байтугай Вангийг Бээжинд урьжээ. Бээжин хот хүүгийн сэтгэлийг юугаараа татсаныг мэдэх үү? Тэрбээр аялаад ирснийхээ дараа юу гэж хэлсэн гээч?

“Бид гэртээ байнга л модны нүүрс шатааж, хүрэмтэйгээ унтдаг. Харин энд, ийм дулаахан байшинд би дан цамцтайгаа л явж болж байна шүү дээ. Би ийм юм анх удаа харж байна. Халаалт гэдэг гайхамшиг юм байна” гэжээ.

Бас бодох л зүйл шүү. Бид өөрсдөдөө байгаа зүйлээ үнэлэхгүй байх тохиолдол олон билээ.

Орчуулсан Э.Март : puer-press.org.ua

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн