“Хар жагсаалт”-аас Монгол Улсыг хассан Европын Комиссын тогтоолыг Европын Холбооны албан ёсны сэтгүүлд нийтэлсэн байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудсаараа мэдэгдээд ирэх сарын 8-наас уг шийдвэрийг дагаж мөрдөх талаар дуулгалаа.
Тэрбээр “Европын Холбооны албан ёсны сэтгүүлийн өнөөдрийн дугаарт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын жагсаалтаас буюу “Хар жагсаалт”-аас Монгол Улсыг хассан Европын Комиссын тогтоолыг нийтэлсэн байна. Энэхүү сэтгүүлд нийтэлснээс 20 хоногийн дараа буюу 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс шийдвэрийг дагаж мөрдөнө” гэжээ.