Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь амьжиргаа муутай иргэдийн хүнсний аюулгүй байдлыг улам бүр дордуулж байна – updown.mn

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь амьжиргаа муутай иргэдийн хүнсний аюулгүй байдлыг улам бүр дордуулж байна

Бүх нийтийн бэлэн байдал буюу хөл хорио хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдалд ихээхэн нөлөө үзүүлсэн.

Удаан хугацаанд үргэлжилсэн цар тахал, хөл хорио нь бизнесийн орчин, нөхцлийг маш ихээр муутгаж байна.

ХАА-н хөдөлмөр эрхэлдэг өрхүүдийн амьжиргаа сүүлийн хоёр шатны судалгааны хооронд мөн л дордсон байна.

Бүх нийтийн бэлэн байдал буюу хөл хорионы үед цалинтай хөдөлмөр эрхлэгчдийн 30 орчим хувь нь ердийн үеийнх шигээ ажлаа хийх боломжгүй болсон ба тэдний тал нь цалингаа бүтнээр болон хэсэгчлэн авахаар байв.

Хүмүүс хөдөлмөр эрхлэх боломжгүй болж орлогын алдагдалд орж эхэлсэнтэй зэрэгцэн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь амьжиргаа муутай иргэдийн хувьд хүнсний аюулгүй байдлыг нь улам бүр дордуулж байна.

Хүн амын коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдлэг харьцангуй өндөр байгаа ба судалгаанд хамрагдсан 5 хүн тутмын 4 нь Ковид-19-ийн эсрэг баталгаатай вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байв.

Бүх нийтийн бэлэн байдлын үе буюу хөл хорионы үед (3 дахь шатны судалгааны үе) эмнэлгийн үйлчилгээний хүртээмжтэй байдал тасалдсан байна.

 

ҮСХ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн