АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүдийг хоногийн 24 цагаар хамгаалах нь зүй ёсны хэрэг мөн. Тэр тусмаа Доналд Трампын охин Иванка Трамп, нөхөр Жаред Кушнерынх нь статусыг харгалзвал тэднийг нууц албаны тагнуулууд байнга харж хандаж байхгүй бол болохгүй.
Иванка, Жаред нар Вашингтоны Калорама хэмээх дээд зэрэглэлийн дүүрэгт амьдардаг. Тэднийх 6 угаалгын өрөөтэй. Гэвч Иванка хамгаалагчдаа гэрт нь бие засахыг хоригложээ. Үүнээс болоод хамгаалагчид гадаа хашаанд нь био суултуур суурилуулсан нь хөршүүдэд нь таалагдаагүй аж.
Ингээд хэсэг хугацаанд хамгаалагчид тэднийхээс холгүйхэн амьдардаг Барак, Мишель Обамагийн гараашид байрлалтай угаалгын өрөөг ашиглахаас өөр аргагүй болжээ. Гэтэл нэг тагнуул тэрхүү 00-д зохих ёсоор бие засаагүй тул АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн энэ асуудлаа өөрөөр шийдвэрлэхийг соёлтойгоор гуйгаад татгалзсан юмсанж. Үүний улмаас Иванка Трампын харшийн эсрэг талд орших нэгэн байшингийн подвалыг хамгаалагчид нь түрээслэхээс өөр аргагүй болжээ.
The Washington Post сонины мэдээлснээр энэхүү подвалын түрээс, арчилгаанд улсын төсвөөс $144000 зарцуулсан аж. Түрээсийн хугацаа энэ оны есдүгээр сарын 26-нд дуусах юм байна.
Эх сурвалж: www.kp.ru