Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тус аймгийн хяналтынцэгээр зохих зөвшөөрлийн бичиггүй, хууль бусаар хүн тээвэр хийж, батлагдаагүй замаар хязгаарлалтын дэглэм зөрчиж Улаанбаатар, Өмнөговь, Дундговь аймгаас хүн тээвэрлэсэн 5 зөрчлийг илрүүлсэн байна. Зөрчил гаргагч этгээдүүдийг Гамшгаас хамгаалах тухай хуулиар хариуцлага оногдуулж, уг тээврийн хэрэгслийг аймгийн Засаг даргын 2021 оны А/05 дугаар захирамжаар 14 хоног түр саатуулсан байна.
Иймд жолооч та хууль бусаар хүн тээвэр хийж батлагдаагүй замаар хязгаарлалтын дэглэм зөрчиж, зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Хариуцлагатай иргэн халдвараас сэргийлнэ.
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар