Улсын хэмжээнд 2020 онд 75.7 мянган эх амаржсан нь өмнөх оныхоос 1907 буюу 2.5 хувиар буурсан байна гэж Үндэсний статистикийн хорооны мэдээллээ.
Амаржсан эхчүүдийн 55.6 мянга буюу 73.5 хувь нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1700 буюу 3.0 хувиар буурчээ. Нийт амаржсан эхчүүдийн 236 буюу 0.3 хувь нь гэртээ төрсөн нь өмнөх оныхоос 7 буюу 3.1 хувиар нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд 2020 оны 12 дугаар сард 6310 эх амаржиж, өмнөх сарынхаас 278 буюу 4.6 хувиар нэмэгджээ. Амаржсан эхчүүдийн 4364 буюу 69.2 хувь нь 6, түүнээс дээш удаа хяналтад хамрагдаж, өмнөх сарынхаас 204 буюу 4.5 хувиар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 23 буюу 0.4 хувь нь гэртээ төрсөн бөгөөд өмнөх сарынхаас 7 буву 43.8 хувиар нэмэгджээ.
Б.Эрдэнэ