Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,479 болсноос дотоодын халдварын тоо 978 боллоо. Үүнээс 909 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 559 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 12 , хүндэвтэр 87, хөнгөн 459 хүн байна. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 16 хүн дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэг шилжсэн байна.

Цэргийн төв эмнэлэгт-175 хүн эмчилгээнд байгаагаас,

  • Хөнгөн-134
  • Хүндэвтэр-34
  • Хүнд-6
  • Маш хүнд-1 хүн байна.

Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 140 хүн байгаа бөгөөд бүгдийнх нь биеийн байдал хөнгөн ажээ.

ХӨСҮТ-д 244 хүн эмчлэгдэж байгаагаас,

  • Хөнгөн-184
  • Хүндэвтэр-53
  • Хүнд-6
  • Маш хүнд-1 хүн байна.

Маш хүнд нэг иргэн нь хавдрын оноштой бөгөөд коронавирусийн халдварт өртсөн нь өчигдөр батлагдаж, ХӨСҮТ-д ирсэн бөгөөд одоогоор эрчимт эмчилгээний тасагт маш хүнд байдалтай байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн