Хятадад сүүлийн найман сарын хугацаанд анх удаа коронавирусийн өвчний хүндрэлийн улмаас өвчтөн нас барлаа. Өвчтөн Хэбэй мужид нэгдүгээр сарын 13-нд нас барсан талаар БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хорооны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Тус улсад өнгөрсөн оны тавдугаар сарын 16-наас хойш коронавирусийн халдвараар нас барсан нэг ч тохиолдол гараагүй м.
Шинээр 138 хүн халдвартай гэж гарсны 14 нь зөөвөрлөгдсөн бол 124 нь дотоод халдвар байна. Ерөнхийдөө цар тахал эхэлсэн цагаас хойш Хятадын мэргэжилтнүүд гадаадаас ирсэн 4465 хүнээс коронавирус илрүүлснээс 284 нь эмчлэгдэж байна. Үүнээс гурвынх нь биеийн байдал хүнд байна. Гэхдээ хилийн чанадаас ирсэн, халдвар авсан хүмүүсээс нэг нь ч нас бараагүй гэж төрөөс нь тэмдэглэжээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Хятадад төв газарт 87 844 тохиолдол илэрч, 82 324 нь эдгэрсэн бол 4635 нь нас баржээ.