2021-01-14 12:351min00

Сүүлийн 48 цагт Хөвсгөлийн Ханхад 1245 удаагийн газар хөдлөлт мэдрэгдээд байна

gazar

Сүүлийн 48 цагт буюу 2021 оны нэгдүгээр сарын 14–ны 06 цагийн байдлаар газар хөдлөлтийн төв цэг болох Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 1245 газар хөдлөлт бүртгэгдсэнээс магнитуд 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 89 удаа болсон байна.

Нутгийн иргэдэд 3.5 болон түүнээс дээш магнитудын газар хөдлөл мэдрэгдсэн байна.

Тус аймгийн Засаг даргын 01.13-ны өдрийн А/16 дугаар захирамжаар аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар ахлуулсан “Ажлын хэсэг” тус сумын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг тогтоох, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх, газар хөдлөлтийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор урьд шөнө буюу 01.14-ний өдрийн 02:10 цагт Ханх сумд очжээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй