Өмнөд Солонгост эрдэмтэд нохойн сэтгэл хөдлөлийг таних хүзүүвч зохион бүтээжээ. Худалдаанд гарсан энэхүү стартап төхөөрөмжийн тухай Reuters агентлагт мэдээлэл гарчээ.
Уг хүзүүвч нь хиймэл оюун ухаанаар ажилладаг бөгөөд нохойн хуцах чимээнээс сэтгэл хөдлөлийг нь гаргадаг байна. 2017 оноос хойш уг бүтээл дээр ажиллаж эхэлсэн бөгөөд алгоритмийг бүтээхийн тулд 50 өөр төрлийн үүлдрийн 10 мянга гаруй бичлэг ашиглажээ.
Уг бүтээл нь түгшүүр, уур, уйтгар гуниг, аз жаргал, тайван байдал гэсэн нохойн 5 төрлийн сэтгэл хөдлөлийг таних чадвартай. Сэтгэл хөдлөлийг тусгай цэсээр шууд дамжуулдаг бөгөөд уг цэсийг ухаалаг гар утсандаа суулгасан байх ёстой юм байна.
Хүзүүвчийг зохион бүтээгчид уг бүтээлээрээ хайртай амьтдаа илүү ойлгоход хүмүүст тусална гэж үзжээ. Бүтээлийн зөв хэлэх чадвар 90%. Ухаалаг хүзүүвчний үнэ нь 99 ам.доллар гэнэ.