БОАЖ-ын сайдын өгсөн үүрэг, даалгаврын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газар, хэлтсийн дарга нар ирэх дөрвөн жилд чиглэл тус бүрээр хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар иргэд, олон нийтэд танилцуулж байгаа.
Энэ удаад БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр Нөхөн сэргээлтийн чиглэлээр 2020 онд хийгдсэн томоохон ажлууд болон ирэх жилүүдэд хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл өглөө.