Дэлхийд

Майкл Пенс Трампыг түлхэн унагахаас татгалзав

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс Доналд Трампыг засгийн эрхнээс унагахаас татгалзжээ. Америкийн одоогийн төрийн тэргүүнийг огцруулахыг Ардчилсан намын олон гишүүн шаардаж байгаа юм. Харин Пенсээс Конгрессын Төлөөлөгчийн танхимын дарга Нэнси Пелосид ийм утгатай захидал илгээжээ.

“Ийм үйл явдал нь манай улсын эрх ашигт нийцэж байгаа, эсвэл Үндсэн хуульд маань нийцэж байгаа гэж бодохгүй байна” хэмээн Пенс өөрийнхөө шийдвэрийг тайлбарласан байна.

Нэнси Пелоси АНУ-ын Үндсэн хуулийн 25-р өөрчлөлтийг ашиглан Трампыг засгийн эрхнээс зайлуулахыг Майкл Пенсээс шаардсан билээ.

Орчуулсан Э.Март : mir24.tv/news

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close