Интернэтийн үйлчилгээний ачаалал 2020 оны эхний хагас жилд тогтвортой байсан бол 9 дүгээр сараас огцом нэмэгджээ.
Тухайлбал, 2019 оны 10,11,12 дугаар сард ачаалал сард дунджаар 6 хувь байсан бол, 2020 оны 8, 9,10 дугаар сард 10 орчим хувиар ихэссэн байна. Харин цар тахлын улмаас бүх нийтийн хөл хорио тогтоосон, өнгөрсөн оны 11, 12 дугаар сард өмнөх хоёр сарынхтай нь харьцуулахад 30 гаруй хувиар өсжээ.
Мөн албан байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг интернэтийн жижиг үйлчилгээ эрхлэгчдийн ачаалал эрс багасаж, зарим үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа зогсоосон байна гэж Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн цахим хуудсанд мэдээлсэн байна.
Б.Эрдэнэ