Монголын анхны электрониксийн үйлдвэр болох “Эхлэл” брэндээс Монголын анхны ухаалаг гар утас бүтээжээ.
Хар, Сараал, Номин ногоон, Номин цэнхэр өнгөөс бүрдэх тус утсыг 80 хувий импортын түүхий эдээс, 20 хувийг Монгол түүхий эдийг ашиглан бүтээсэн байна. Тэд энэхүү ухаалаг утасаа энэ оны есдүгээр сарын 19-нд гаргахаар төлөвлөжээ. Ухаалаг утсыг Ehlel_Hulan_21 хэмээн нэрлэсэн байна.
Тодруулбал,
Үйлдэлийн систем: Android 11
Дэлгэцийн хэмжээ: 142.7 x 65.1 x 7.0 мм
Жин: 153грамм
Багтаамж: 128GB-512GB
Шуурхай санах ой: 8GB
Сүлжээний дэмжлэг: 5G
Цэнэг хураагуур: Li-Po 4000 mAh
CPU: Qualcomm
Харин үнийн хувьд:
128GB багтаамжтай нь: 699.000₮
256GB багтаамжтай нь: 799.000₮
512GB багтаамжтай нь: 899.000₮ юм.
Урьдчилсан захиалгад мөнгө байршуулж бүтээх хурдыг дэмжвэл 10% хөнгөлөлт эдлэхээс гадна өөрийнхөө утсанд хүссэнээрээ CUSTOMIZE хийлгэх боломж олгох юм.
Урьдчилан захиалах бол http://ehlel.com/hulan21
Эх сурвалж : Ehlel_Hulan_21