Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Нэгдүгээр сарын 11-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 15849 шинжилгээ хийлээ. Ингээд 14 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,456 болсноос дотоодын халдварын тоо 956 боллоо. Үүнээс 909 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 462 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 13 , хүндэвтэр 95, хөнгөн 472 хүн байна.

Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :

–Улаанбаатар 14 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал: 

  • БЗД-ийн 17 хороонд оршин суудаг хоёр гэр бүлийн есөн хүнээс халдвар илэрлээ. Тэдгээр иргэд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан.
  • БГД-ийн 6 дугаар хорооноос нэг гэр бүлийн гурван хүнээс халдвар илэрлээ.
  • БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой  гэр бүл дамжсан халдвараар нэг хүн өвчилсөн байна.
  • ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрсэн байна.

Дээрх хүмүүс ажиглан тусгаарлах байранд байсан бөгөөд заримынх нь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

Улаанбаатар хотын батлагдсан тохиолдлын ойрын болон гэр бүлийн хавьтлын нэг, хоёр, гурав дахь шинжилгээнээс илэрсэн байна.

24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.

 Голомтод гарсан нийт тохиолдлууд:

–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 630 байна. 

  • БЗД-ийн голомт –260
  • Мөнххада голомтод –25
  • Ачтан эмнэлэг –47
  • Тэнүүн огоо-14
  • Мөнгөнгүүр эмнэлэг 1тохиолдол боллоо.

Халдвар авсан эрүүл мэндийн  ажилтны тоо 95 боллоо.

  • ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт – 24
  • Цэргийн төв эмнэлэг-17
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
  • Говьсүмбэр аймагт –2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.

Л.Баяр

 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн