Сүүлийн 24 цагт 15849 шинжилгээ хийж нэмж 14 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,456 болсноос дотоодын халдварын тоо 956 боллоо. Үүнээс 909 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 462 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 13 , хүндэвтэр 95, хөнгөн 472 хүн байна.
Сэлэнгэ аймагт эмчлэгдэж байсан бүх хүмүүс эдгэрч эмнэлгээс гарсан байна. Тус аймагт сүүлийн 14 хоног нэмж халдвар илрээгүй бөгөөд халдварын тандалтыг хянах ажил үргэлжилж байгаа аж. Тус аймагт өдөрт 150-170 хүнээс шинжилгээ авч байгаа бөгөөд шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.
Л.Баяр