Хөвсгөлийн Ханх сум: Газар хөдлөлтийн улмаас барилга байгууламжийн хананууд цуурчээ

2021-01-12 11:421min0
2fcbec41e72457263d3483c6ec74d712

Өнөөдөр үүрийн 05:30 цагийн үед Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрийн зайд 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлийн нөхцөл байдлын талаар Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын дарга, Шуурхай штабын дарга Д.Баасансүрэн дараах мэдээллийг өгч байна.

Тэрбээр “Өнөө өглөөний 05:33 минутад бүх айл өрх газар хөдлөлтийг мэдэрсэн. 05:33 цагаас хойш 08:10 цаг хүртэл нийт долоон удаагийн давтамжтай газар хөдөлсөн Тэр үеэр төвд байшингууд айхтар хөдлөөд, хөдөө орон нутагт телевизор, толь, тавилга нь хагарсан, зарим сургууль, байгууллагуудын объект цуурсан, тавилгууд нь байрнаасаа хөдөлсөн байдалтай байсан” хэмээв.

Тус суманд ил мэдрэгдэх хохирлын хэмжээгээ тоолох ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм байна. Мөн барилга байгууламжийн хананууд их цуурсан талаар мэдэгдээд байна.

Н.Батаа

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй