Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia – д Нийслэлийн архивын газрын 13 үйлчилгээ шинээр нэмэгдлээ.
Тодруулбал,
- Ажилласан жил тодорхойлох архивын лавлагаа
- Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа олгох
- Төрийн архивт баримт байхгүй тодорхойлолт олгох
- Нотариатын лавлагаа олгох
- Тогтоол захирамжийн лавлагаа олгох
- Цалингийн лавлагаа олгох
- Ерөнхий боловсролын сургуулийн шалгалтын лавлагаа олгох
- Орон нутгаас шилжиж ирсэн тухай лавлагаа олгох
- Шүүхийн шийдвэрийн лавлагаа олгох
- Акт дүгнэлтийн лавлагаа олгох
- Нас барсны бүртгэлийн лавлагаа олгох
- Банк санхүүгийн лавлагаа олгох
- Цагаатгалын лавлагаа олгох зэрэг үйлчилгээнүүдийг та E-Mongolia-с авах боломжтой боллоо.
Үүний зэрэгцээ, E-Mongolia-д дуу яриаг хөрвүүлдэг Chimege систем нэвтэрсэн тул харааны бэрхшээлтэй иргэд www.e-mongolia.mn сайтаар зочилж, үйлчилгээний заавартай танилцах боломжтой болсон бөгөөд цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд E-Mongolia дамжуулан төрийн үйлчилгээг саадгүй авдаг байх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д өнөөдрийн байдлаар 404,160 иргэн хандаж, төрийн үйлчилгээг цахимаар авч байна. Иргэн та гэрээсээ гаралгүй орон зай, цаг хугацаанаас үл хамааран төрийн үйлчилгээг цахимаар аваарай.
- Веб: e-Mongolia.mn
Мобайл апп:
- iOS App: https://apple.co/36G1ZDR
- Android App: https://bit.ly/2Sj3nUk
Видео заавруудыг эндээс үзнэ үү:
““