УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж, зарчмын зөрүүтэй 137 саналаар санал хураалт явуулж дууслаа. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар (2021.01.07) Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын 137 томьёоллын 67 томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.
Харин өнөөдрийн хуралдаанаар үлдсэн зарчмын зөрүүтэй саналын үлдсэн томьёоллуудаар санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байна.
Зарчмын зөрүүдтэй саналын томьёоллын тун удахгүй дэлгэрэнгүйгээр хүргэх болно.
Н.Батаа