Улаанбаатар-Налайх чиглэлд дүүргийн иргэдээс шинжилгээний бичиг шаардахгүйгээр нэвтрүүлэхээр болжээ

2021-01-08 07:301min0
orhon

Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт зорчиж байгаа зөвшөөрөгдсөн чиглэлийн тээврийн хэрэгслээр нэвтэрч байгаа иргэд заавал ПСР шинжилгээ 72 цаг тутамд PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд шинжилгээ өгөөгүй иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Налайх дүүргийн Онцгой комисс гаргасан талаар бид мэдээлж байсан.

Тэгвэл Налайх дүүргийн Онцгой комисс дээрх шийдвэртээ өөрчлөлт оруулж, дүүргийн харьяалалтай иргэдээс шинжилгээний бичиг шаардахгүйгээр товчоогоор нэвтрүүлэхээр болжээ.

Харин Улаанбаатар хотоос аймаг, орон нутаг руу дамжин өнгөрөх болон орон нутгаас Налайх руу зорчих иргэдээс заавал PCR шинжилгээний бичиг шаардах юм байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй