Өчигдөр /2020.01.07/ ЭМЯ, Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Нийслэлийн өрх бүрээс шинжилгээ авахаар судалж байгаа” талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Өнөөдөр олон нийтийн дунд Улаанбаатар хотод 0 зогсолт хийнэ гэсэн мэдээлэл гарсан. Коронавирусийн халдвартай холбогдуулан өргөн хүрээнд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа. Баянзүрх дүүрэгт халдвар гарсантай холбогдуулан тус дүүрэгт “Нэг өрх – Нэг иргэн” шинжилгээ хийх ажлыг зохион байгуулсан. Тэгвэл одоо бид нийслэлийн хэмжээнд байгаа нийт 413 мянган өрхөөс шинжилгээ авах ажлыг зохион байгуулахаар судалгаа хийж байна. Харин удирдлагын төвшинд Улаанбаатар хотод 0 зогсолт хийх асуудал яригдаагүй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод 0 зогсолт хийхгүй гэдгийг дахин хэлье. Ийм учир ард иргэд 0 зогсолт хийнэ гэж сандарч, үймэхгүй байхыг зөвлөж байна” гэлээ.
Л.Баяр