2020 оны 11 сард болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль шударга бус болсон гэх маргаан гараад буй. Тэгвэл өнөөдөр буюу АНУ-ын парламент сонгуулийн дүнг баталгаажуулах өдрөөр сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Трампыг дэмжигч иргэд АНУ даяар жагсаал зохион байгуулж байна.
Трампыг дэмжигч олон мянган хүн нийслэл Вашингтонд жагсаж, улмаар жагсагчид төрийн ордон руу дайрч эзэлсэн байна. Энэ үеэр мөргөлдөөн гарч, цагдаа нар гал нээж хүн амиа алдсан байна. Вашингтонд онц байдал тогтоож, цэрэг цагдаагийн хүчийг дайчилж байгаа талаар мэдээлэв.