Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Энэ сарын 15-ны өдөр БНСУ руу нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ сарын 15-ны өдөр БНСУ руу нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо. Бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ нислэгээр 11 сард эх орондоо ирэхээр тийз нь баталгаажаад байсан 150-160 иргэнийг авчирна.
БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэд Элчин сайдын яаманд ихээр ирж байгаа нь тус улсад мөрдөгдөж байгаа хөл хорионы дэглэмийг зөрчиж байгаа тул олноороо ЭСЯ дээр очихгүй байхыг зөвлөж байна” гэлээ.
Л.Баяр