Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, тариаланч шалгаруулах “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, шинэчлэлээ.
- малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулсан
чанарыг нь сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, - мал эмнэлгийн үзлэгт малаа бүрэн хамруулсан, орлогоосоо бэлчээрийн доройтлыг сайжруулахад зарцуулсан,
- худаг гаргаж, булаг, шандны эхийг хамгаалж, хүрээлэн буй орчиндоо зөв үлгэр дуурайлал үзүүлсэн,
- өвс, тэжээлээ нөөцөлсөн, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг,
- ажлын байр бий болгож ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан байх нь улсын аваргаар шалгаруулах гол хүчин зүйлс болох юм.
Өөрөөр хэлбэл байгаль экологид ээлтэй, нийгэмдээ эерэг нөлөө авчирч байгаа малчин, тариаланчдыг аваргаар тодруулна.