Ховд аймагт согтууруулах ундаа худалдаалахыг дөрөвдүгээр сар хүртэл хориглолоо

2021-01-07 09:451min0
prev800_491d1d60ffb69f9a80efd57294778113-768x523-1

Ховд аймгийн Засаг даргын шийдвэрээр хатуулаг ихтэй согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг 3-р сарын 31-ний өдрийг хүртэл сунгалаа.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, үйлчилгээний төв, дэлгүүр, баар, караоке, ресторан, кафе, зоогийн газруудыг хатуулаг ихтэй согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэхийг хориглосон ба хатуулаг багатай согтууруулах ундаа худалдахад хуваарь тогтоохоор болсон.

Ховд аймаг ЗДТГ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй