Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын оршин суугч коронавирусийн шинэ голомт болоод буй “Ачтан-Элит клиник” эмнэлгээр үйлчлүүлсэн нь тогтоогджээ. Түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд тухайн иргэний ПСР шинжилгээг Улаанбаатар хот руу илгээгээд байгаа юм.
Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс Бат-Өлзий сумаас гарах хөдөлгөөнийг 3 хоног буюу нэгдүгээр сарын 9-ний өглөөний 06:00 цаг хүртэл хязгаарлажээ.
“Ачтан” эмнэлгээр үйлчлүүлээд 2, 3 аймагт очсон иргэдийг тогтоон тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байгааг гэж өчигдрийн эрүүл мэндийн яамны мэдээлсэн билээ.
Л.Баяр