Олон улсын жүдо бөхийн холбоо 2021 оны анхны тэмцээнээ дэлхийн мастерсаар эхлүүлэх гэж байна. Энэхүү тэмцээн энэ сарын 11-13-ны хооронд Катар Улсын нийслэл Доха хотод болох бөгөөд үүнд таван тивийн 69 орны 398 шилдэг жүдочид зодоглоно.
Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 10 жинд 16 жүдоч явахаар мэдүүлгээ өгч, PCR шинжилгээнд хамрагдаад байна. Тэд Улаанбаатар хотоос “Хүннү Эйр” авиа компани Доха хотод нэгдүгээр сарын 8-нд хүргэх юм.
Эрэгтэй жүдочид:
-60 кг жинд мастерсийн гурван хүрэл медальт, жингийнхээ дэлхийн чансааны 15-д эрэмбэтэй Д.Амартүвшин
-60 кг жинд дэлхийн чансааны 26-д эрэмбэтэй Л.Өнөболд
-66 кг жинд мастерсийн алт, мөнгөн медальт, дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй Г.Хэрлэн
-66 кг жинд мастерсийн хүрэл медальт, дэлхийн чансааны долоодугаарт эрэмбэтэй Ё.Басхүү
-73 кг жинд дэлхийн чансааны 21-д эрэмбэтэй Ц.Цогтбаатар
-73 кг жинд мастерсийн мөнгөн медальт дэлхийн чансааны 23-д эрэмбэтэй Г.Одбаяр
-81 кг жинд дэлхийн чансаанд зургаадугаарт эрэмбэтэй Сайед Моллай
-81 кг жинд дэлхийн чансааны 28-д эрэмбэтэй О.Ууганбаатар
-90 кг жинд дэлхийн чансааны 23-д эрэмбэтэй Г.Алтанбагана
+100 кг жинд дэлхийн чансааны 23-д эрэмбэтэй Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэй жүдочид:
-48 кг жинд мастерсийн алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн чансааны долоодугаарт эрэмбэтэй М.Уранцэцэг
-48 кг жинд мастерсийн мөнгөн медальт, дэлхийн чансааны 18-д эрэмбэтэй Г.Наранцэцэг
-52 кг жинд дэлхийн чансааны 16-д эрэмбэтэй Л.Сосорбарам
-52 кг жинд дэлхийн чансааны 26-д эрэмбэтэй Б.Хорлоодой
-57 кг жинд мастерсийн дөрвөн алтан медальтай, дэлхийн чансааны 13-д эрэмбэтэй Д.Сумъяа
-63 кг жинд дэлхийн чансааны 19-д эрэмбэтэй Б.Ганхайч нар ахлах дасгалжуулагч Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагчаар ОУХМ П.Нямлхагва, Ч.Болдбаатар нараар удирдуулах тус тэмцээнд оролцох юм байна.