Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Арванхоёрдугаар сарын 31-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 17764 шинжилгээ  хийлээ. Ингээд тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,220 болсноос дотоодын халдварын тоо 740 боллоо. Үүнээс 837 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 373 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 104 хөнгөн 261 хүн байна.

 Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :

–Улаанбаатар 5 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал: 

-ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас коронавирус илэрлээ.

-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлаж байсан хоёр иргэнээс коронавирус илэрсэн. 332 хүнийг өнөөдөр ажиглалтаас гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүлж байна. Одоо 980 гаруй иргэн хянагдаж байна.

-Мөнххадаа компанийн хоёр ажилтнаас коронавирус илэрлээ. Энэ тохиолдлууд нь хаанаас халдвар авсан нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байна. Тус компанийн 116 ажилтантай бөгөөд 24 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлаж, хоёордогч хавьтлаар 92 хүнийг тогтоож, шинжилгээ авч, тандалтад байна.

24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.

 Голомтод гарсан нийт тохиолдлууд:

–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 414 байна.

  • ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт – 17
  • Цэргийн төв эмнэлэгт– 11
  • БЗД-ийн голомт 256боллоо.

-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.

–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.

-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.

-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.

-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.

-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн