Монгол Улс Тувагийн Бүгд Найрамдах Улс хооронд шууд нислэг үйлдэх боломжтой болжээ. Тувагийн БНУ-ын нийслэл Кызыл хотын нисэх онгоцны буудал өнгөрсөн 2019 онд олон улсын нисэх буудал гэсэн статустай болсон аж. Энэ статусыг авснаас хойш шууд нислэг хийх болсон анхны гадаадын улс нь Монгол болж байгаа юм.
Кызыл хотын нисэх буудал олон улсын нисэх буудлын статус авахаар олон жил ажилласны эцэст 2019 оны наймдугаар сард зорилгодоо хүрчээ. Улмаар нисэх буудлынхаа хүчин чадлыг өргөжүүлсээр 2030 он гэхэд жилд 249.3 мянган зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай болгох зорилт тавин ажиллаж буй гэнэ.
Б.Эрдэнэ