Арванхоёрдугаар сарын 31-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш нийт 17764 шинжилгээ хийлээ. Ингээд 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Ингээд Улаанбаатар 5 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Тодруулбал: ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас коронавирус илэрлээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлаж байсан хоёр иргэнээс коронавирус илэрсэн. Мөн Мөнххадаа компанийн хоёр ажилтнаас коронавирус илэрлээ. Энэ тохиолдлууд нь хаанаас халдвар авсан нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байна. Тус компанийн 116 ажилтантай бөгөөд 24 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлаж, хоёордогч хавьтлаар 92 хүнийг тогтоож, шинжилгээ авч, тандалтад байна.
Өнөөдөр 332 хүнийг ажиглалтаас гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүлж байна. Одоо 980 гаруй иргэн хянагдаж байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,220 болсноос дотоодын халдварын тоо 740 боллоо.
Л.Баяр