Хөвсгөл нуурын жуулчны баазууд 10 жилийн дараа цахилгаантай боллоо

2017-06-17 12:581min1
mongolia-images

Манай улсын аялал жуулчлалын  гол бүс болсон  Хөвсгөл нуурын баруун эргийн  жуулчны бааз, худалдаа үйлчилгээ, малчин өрхүүд цахилгаантай  боллоо.

Хатгалаас Жанхай хүртэл нийт  40 км урт 110/35/15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугаманд  150 аж ахуй нэгж , 30 орчим айл өрх хамрагдсан байна.

Тог цахилгааны хомсдолоос болж зөвхөн зуны цагт л жуулчдыг татдаг байсан  бол өнөөдөр жилийн дөрвөн улиралд гадна болон дотоодын жуулчдыг хүлээн авах боломжтой болжээ.

Засгийн газарт 10 гаруй жил яригдаж оршин суугчдын дунд хүлээлт үүсгэсэн энэ цахилгаан дамжуулах шугамыг сар гаруйн хугацаанд барьж ашиглалтанд оруулсан байна.

1 сэтгэгдэлтэй

  • зочин

    2017-06-17 13:45 at 13:45

    Ээ чаавдаа бүгдийг баас шээс болгосон хойно гэрэлтэй болгожээ

    Хариулах

зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй