Засгийн газраас ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрээ танилцуулж байна.
Өнөөдрийн хурлаар 30 орчим асуудал хэлэлцсэн билээ.
Шадар сайд Я.Содбаатар “Коронавирусийн халдварын эсрэг тэмцэж буйтай холбоотой гурван шийдвэр гаргасан.
Нэгдүгээрт, Улаанбаатар хотоос бусад аймаг, орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн байдлаар шилжсэн хугацааг 2021 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл сунган шийдвэрлэсэн” гэлээ.