Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хоол хүнсний хомсдолд орох эрсдэлтэй зорилтот бүлгийн иргэдийн нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр “Шуурхай баг” томилон, хоол хүнс нэн шаардлагатай айл өрхүүдэд гэрт нь хүнсний багц хүргүүлж байна.
Тодруулбал, хүнсний багц авах хүсэлтэй 500 орчим иргэн дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв”-ийн 1800-1222 лавлах утсанд хандсан юм. Энэ дагуу Баянгол дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх хүнсний багц түгээх “Шуурхай баг” Нийгмийн хөгжлийн хэлтсээс гаргасан судалгаан дээр үндэслэн нийт 25 хорооны 200 орчим өрхөд гэрээр очиж, халдвар хамгааллын дэглэмийг сахин, хүнсний багцын дэмжлэг үзүүллээ.
Иргэдийн зүгээс цар тахлын үед дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа дүүргийн удирдлагуудад баярлаж, талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Баянгол дүүрэг ЗДТГ