Арванхоёрдугаар сарын 28-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид шинжилгээ 14,035 хийлээ. Ингээд 38 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Улаанбаатар 38 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнээс БЗД-ийн голомтоос 36 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс халдвар илэрлээ. Энд ажилладаг алба хаагчийн гэр бүлийн хүн БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс салбарласан халдварыг ойрын хавьтал байсан байна. Цагдаагийн ажилтан ажил дээрээ очсон. Ойрын гэж үзсэн 74 хүнд шинжилгээ хийсэн байна. Нийт 250 гаруй хүнийг тусгаарлалтад шилжүүлжээ.
Л.Баяр