Арванхоёрдугаар сарын 27-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид шинжилгээ 8894 хийлээ. Ингээд 16 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгэд гарч байгаа халдвартай холбоотой байна. Тэдний хоёр нь өвчтөн, найм нь гэр бүлийн гишүүд байгаа юм.
Харин Цэргийн төв эмнэлгийн зургаан тохиолдол нь эмч, сувилагч, ариутгагч нар байна. Эдгээр хүмүүс ажиглалт тусгаарлалтын 14 хоногийн хугацааныхаа 7 дахь хоногт халдварт өртсөн.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1137 болсноос дотоодын халдварын тоо 666 боллоо. Үүнээс 711 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 416 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 8, хүндэвтэр 56, хөнгөн 353 хүн байна.
Л.Баяр