Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арванхоёрдугаар сарын 27-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид шинжилгээ 8894 хийлээ. Ингээд 16 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1137 болсноос дотоодын халдварын тоо 666 боллоо. Үүнээс 711 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 416 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 8, хүндэвтэр 56, хөнгөн 353 хүн байна.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
–Улаанбаатар 16 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал: БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод 10 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн цэргийн төв эмнэлгийн 6 ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн байна.
Үүнээс:
- Өвчтөн хоёр
- Нэг нь гэр бүлийн хавьтлын 8 хүн байна.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 340 байна.
- ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт – 17
- Цэргийн төв эмнэлэгт– 11
- БЗД-ийн голомт 194 боллоо.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр