Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон, аймгийн вирус судлалын лабораторид шинжилгээ 8863 хийлээ. Ингээд 6 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Улаанбаатар тодруулбал БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод 6 тохиолдол бүртгэгдсэн байна.
Хавдар судлалын үндэсний төвийн хоёр ажилтны шинжилгээнд урьдчилсан байдлаар вирус илэрсэн байна. Тус төвийн 600 гаруй ажилтны 300 ажилтанд шинжилгээ урьдчилсан байдлаар хийхэд хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн. Тиймээс баталгаажих шинжилгээг хийж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Л.Баяр