Түргэн тусламжийн дуудлага өгдөг 103 утас төлбөртэй болсон тухай гомдол мэдээлэл ШӨХТГ-т ирсний дагуу нягталж шалгасан байна. Энэ тухай тодруулга мэдээллийг ШӨХТГ-аас цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдэгдлээ.
Уг мэдээлэлдээ “1900-1103 утас нь хувийн байгууллагад бүртгэлтэй утас байна. Төрийн, тэр дундаа эрүүл мэндийн байгууллагын дугаар биш болно. Тухайн байгууллагын захиралтай холбогдоход тус утсыг шууд нэвтрүүлэгийн үеэр зөвлөгөө мэдээлэл өгөх байдлаар ашигладаг ба байнга ажилладаггүйг тайлбарлалаа. Нэг минутын утасны төлбөр 700 төгрөг/тестлэж шалгасан/.
Харин ЭМЯ-ны харъяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тандалт судалгааны албаны даргатай холбогдож, эрүүл мэндийн салбарын коронавирусын үед үзүүлж буй тусламж үйлчилгээний дугаарыг тодруулахад:
- НЭМҮТ-ийн 119 дугаар /үнэ төлбөргүй/ Коронавирусын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх нэгдсэн мэдээллийн утас
- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1800-1109 утас /энгийн утасны тарифаар/. Шинжилгээний хариу авах талаар мэдээлэл өгдөг.
- ЭМЯ-ны шуурхай утас: 323002 /энгийн утасны тарифаар/
- ХӨСҮТ түргэн тусламжийн үйлчилгээний утас 100 /үнэ төлбөргүй/.
- ХӨСҮТ коронавирусын халдвар авсан гэх сэжигтэй тохиолдлын дуудлага авдаг, зохицуулалт хийдэг утас 80086829
- ХӨСҮТ-ийн шинжилгээтэй холбоотой мэдээлэл өгөх зорилго бүхий түр утас 450867.
- Нийслэлийн эрүүл мэндийн газрын утас 324207.
- Зоонозын үндэсний төвийн халдвар ариутгалын талаар мэдээлэл авах утас 70284393.
- Улсын онцгой комиссын утас 1800-1105
- Түргэн тусламжийн 103 утас шуурхай үйлчилж байгаа ба зөвлөгөө мэдээлэл өгөх, эсвэл коронавирусийн халдварт өвчний талаар эрүүл мэндийн туслалцаа авах шаардлагатай тохиолдолд утасны дуудлагыг шууд харъяалагдах эрүүл мэндийн салбар руу нь автоматаар холбон ажилладаг болохыг мэдэгдлээ” гэжээ.
Н.БАТАА