Иргэдийн зорчих хөдөлгөөнөө хязгаарлаж байгаа үед онлайн худалдаа хийх шаардлага гарвал та сайтар нягталж байж гүйлгээ хийхийг цагдаагийн болон банк санхүүгийн байгууллагаас зөвлөж байна.
Хэрэв та санхүүгийн залиланд өртөж, Ехохирсон бол Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 утас, харья аймаг, дүүргийн цагдаагийн газар, хэлтэс болон Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд мэдэгдэх хэрэгтэй аж.
Мэдлэг, мэдээлэлтэй хүн залилах гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бага байдаг. Тийм учраас аливаа санхүүгийн санал, үйл ажиллагааны талаар баталгаатай эх сурвалжуудаас мэдээлэл авч шийдвэрээ гаргаж байхыг анхаарууллаа.
Манай улсад өнгөрсөн хугацаанд гарсан гэмт хэргийн багагүй хувийг санхүүгийн залилан, луйвар эзэлж, хохирлын хэмжээ 2016 онд 2 тэрбум, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум төгрөгт хүрчээ.