Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон, аймгийн вирус судлалын лабораторид шинжилгээ 8863 хийлээ. Ингээд 6 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Улаанбаатар 6 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал: БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод 6 тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс:
• Сахиур нэг
• Өвчтөн хоёр
• Нэг нь гэр бүлийн хавьтлын гурван хүн байна.
Ингээд Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1075 болсноос дотоодын халдварын тоо 611 боллоо. Үүнээс 584 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 482 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 6, хүндэвтэр 57, хөнгөн 416 хүн байна.
Л.Баяр