ГССҮТ-ийн эмч нар Баянзүрх дүүргийн 44, 127-р сургуулиуд дээр #PCR шинжилгээ авч байна

2020-12-23 16:371min0
b1

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт 12 сарын 21-28-ны өдрүүдэд 70000 – 80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор ГССҮТ-ийн хоёр баг Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 44, 127-р сургуулийн байранд 16, 21, 24, 27-р хорооны иргэдээс PCR шинжилгээ авч ажиллаж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй