Ковид-19 цар тахлын үеэр олон хүн бэлгийн замаар дамжих халдвараа эмчлүүлж чадахгүй байдалд оржээ. Үүний улмаас “супер заг хүйтэн” гарч болзошгүйг ДЭМБ-ын мэргэжилтнүүд анхааруулжээ.
Шинжээчдийн тэмдэглэснээр бэлгийн замаар дамжих халдвар антибиотикт тэсвэртэй болох эрсдэлтэй байна. Коронавирустэй тэмцэх үеэр хүмүүс өвчнөө дур мэдэн эмчлэх гэж байгаад заг хүйтнийг мутацид оруулж болзошгүй гэнэ.
Үүнээс болоод БЗДХ 5 дахин нэмэгдэж, нүдний халдваруудаас болоод сохрох эрсдэлд орж байгаа аж.
Кардиффын их сургуулийн баримтад дурдсанаар коронавирусээр эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн дөрөвний гурав нь вирусийн эсрэг антибиотик хэрэглэж байна. Гэтэл тэдний зөвхөн 1%-д л антибиотик шаардлагатай байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл энэ өвчнөөр шаналж байгаа хүмүүсийн дунд заг хүйтний тогтвортой байдал нэмэгдэж, цаашид бусдад халдвар тараах нөхцөл бүрджээ.
Их Британийн ЭМЯ 2018-2019 онд Англид заг хүйтнээр өвчлөгсдийн тоо 26%-иар өсөж, 70 936 болсон гэсэн тайланг өнгөрсөн есдүгээр сард танилцуулсан. Ялангуяа бэлгийн цөөнхийнхий дунд ийм халдвар эрс нэмэгджээ.