Сүүний урамшуулал эзэддээ хүрсэн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан цахим хуудсаараа мэдэгдлээ. Тэрбээр “Сүүний урамшуулал эзэддээ хүрлээ. Засгийн газрын 130 дугаар тогтоолоор Сүүний урамшуулал олгохоор болсон.
Энэ дагуу 8 үйлдвэрт 2020 оны 11 дүгээр сард 1,939,944 литр чанарын шаардлага хангасан сүү бэлтгэн нийлүүлсэн байна. Шаардлагатай бичиг баримт бүрдүүлсэн 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд 969,972,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож дууслаа” хэмээв.
Н.Батаа