Засгийн газрын шийдвэрийг УОК-ын дарга Я.Содбаатар танилцуулж байна. Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлж, Засгийн газраас зохих шийдвэрийг гаргаад байна.
Мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу Засгийн газар Нийслэл Улаанбаатар хотын Бүх нийтийн бэлэн байдлыг хэсэгчлэн тогтоох шийдвэр гаргаад байна.
Тэрбээр “Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлэж улсын онцгой комисс хуралдаж, мөн Засгийн газар хуралдаж шийдвэрүүдийг гаргалаа. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжийг дагаж, Засгийн газар Улаанбаатарын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар тогтоох шийдвэр гаргалаа. Нйислэлийн хэмжээнд засаг арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 нэгдүгээр сарын 06-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн хэсэгчилсэн хөл хориог тогтоож байна.
Хөдөө явсан иргэд байгаа тул энэ хугацааг олгож байна. Засгийн газраас иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаа. Эрүүл мэндийн ачааллыг өнөөдрийн нөхцөл байдлаас давуулахгүй байхад анхаарч байна. Өдөрт 20-30 хүнээр нэмэгдэж байна. Иргэдийн дунд байсан хүмүүсээс халдварын тархах эрсдэл өндөр гэсэн судалгааг мэргэжлийнхэн өгч байгаа. Дэлхийд 192 орон хөл хориог тогтоогоод байна. Жишээлбэл Англид шинэ вирус илэрсэн. Халдварын тархалт нэмэгдэх хандлагатай гэж үзэн олон орон хөл хорио тавьж байна” гэлээ.